Цагаан сарнай цэцгийн цоморлог

Цагаан сарнай цэцгийн цоморлог

Брэнд: Италийн Ceramiche d'Arte брэнд.
Барааны код: 505-687
Товч мэдээлэл: 24 каратын шар алтан түрхэцтэй, барокко жааз бүхий каподимонте шаазан

Цэвэр ариун хайр, сүүн цагаан сэтгэл, алдар нэр, хүндэтгэлийн бэлгэдэл

Италийн “Барокко” хийцийн Жааз

Жааз гэдэг нь угтаа бол “хүрээ”, “эмжээр” гэсэн үг. Жааз нь уг бүтээлийг тал талаас нь хамгаалах, бас хүндэтгэл мөн гоёх утгаар хэрэглэгддэг. Богдын хүрээнд “Жааз” хийдэг тусдаа урчууд байжээ. Тэд цаасан зуурмал, мод металл зэргээр бурхны хөрөг, гоёл чимэглэлийн хүрээ хийдэг байв.
17,18-р зууны европын /франц, итали/ орны ихэс дээдэс язгууртнууд өөрсдийн орд шилтгээнээ Барокко хийцээр гоёдог байжээ. Хожим нь түүнийг Классизм өвлөн авчээ.
“Баракко” нь хачин чамин гоёмсог гэсэн утга бүхий үг бөгөөд Италийн сэргэн мандалтын дараах үед гарч ирсэн дүрслэх урлагийн томоохон урсгал юм.
XVII -XYIII зууны эхний хагас, өөрийн гэсэн дэг жаягтай, сонгодог хэв маяг болон Европ даяар хаад дээдсийн ордонд ихэд дэлгэрч, эдүгээ чимэглэлийн баялаг тансаг байдал, хөдөлгөөн, нарийн төвөгтэй хэлбэр, өнгө будаг, төрх байдал, нандины төгс илэрхийлэл бүхий урлагийн чиглэл болжээ. Барокко чиглэл нь өнөө ч өндөр ач холбогдолтой байна.Навч цэцэг ургамал, уран хэтрүүлэлт хийсвэр хээгээр баялаг уран чамин язгууртан дээдэст зориулан хийсэн ховор нандин урлаг юм.
Зүмбэр, модон сийлбэрийг хослуулсан,уран гоёмсог хээ, нарийн чимэглэл, үзэмж тансаг байдал, өнгө будгийг төгс зохилдлогоо бүхий сонгодог хэлбэрийн нэгэн тод бүтээл нь Италийн “Барокко” хийцийн жааз юм.

Уран зураг нь жаазалсны дараа л сая төгс болдог гэдэг. Алтан шармал Барокко сийлбэрт Европ стандартын модон жаазанд ваартай цэцгийн баглаа бүхий чимэглэлийн шаазан дурсгалыг хагас товгор рельефээр хийсэн нь үнэтэй сайхан бүтээл юм

“Барокко жааз” нь уран зурагтайгаа хамт бүрэн бүтэн, утга төгөлдөр болж
өргөө гэр болон албан тасалгаанд тань тансаг,өвөрмөц цогц орчныг бүрдүүлснээр интерьерийн урлагийн төгс шийдэл болно.

Их дэлгүүр, бэлэг дурсгалын танхим