Болор цэцэг

Болор цэцэг

Брэнд: Италийн NFC брэнд.
Барааны код: 501-996 / 51I
Товч мэдээлэл: Ягаан болор суурьтай, 24 каратын шар алтан бүрмэл, болор

Болор
Хүн төрөлхтөн эх болсон байгаль дэлхийнхээ ивээлд амьдарч түүний гоо сайхныг мэдэрч улмаар түүнийг өөрсдийн хэрэглээ болгон ашиглаж гэр орон, орд шилтгээнээ чимэглэж иржээ. Тэнгис далайгаас шүр, сувд газрын хөрснөөс алт мөнгө тэргүүтэн аль байдаг өнгөтэй өөдтэйг нь түүж ухаж түнхлэн эрдэсийн сангаа арвижуулсаар эдүгээг хүрэв. Эртний Ромынхоо хар тугалгыг шохоорхон гоёл чимэглэлд тэр ч атугай хоол ундныхаа сав суулга, найр хуримынхаа ёслолын хундага хүртэл түүгээр хийж байсан нь хожим сүүлдээ тугалганы хордлого болцгоож язгууртан овгийнхон нь сүйрсэн гэдэг. Харин болор тийм биш ээ.
Персүүд болрыг уулын нулимс хэмээн эрхэмлэн дээдэлж үнэнч янагийн бэлгэдэл болгон яруу найргийнхаа эгшгийг хөглөж байв. Болор ариун тунгалгийн бэлгэдэл төдийгүй хүний амь нас, эрүүл мэндэд тустай гэдгийг анагаах ухаан нэгэнт нотолжээ. Болор нь ертөнцийн тогтцын тун ч уран хийц гэлтэй. Геометрийн олон өнцөгт Кристал – болрууд нь дэлхийн музейн үзмэрүүдийн ховор нандин зүйл болж байна. Монголчууд дээр үеэс эхлэн усан болрыг бэлгэшээн дээдэлж үнэт эдлэл, гоёл чимэглэл, эм эмчилгээнд хэрэглэж есөн эрдэнийн нэгэнд багтаажээ.

Их дэлгүүр, бэлэг дурсгалын танхим