Монгол түмний оюун санааны “Хийморь” шүтээн
Монгол түмний оюун санааны “Хийморь” шүтээн Монгол түмний оюун санааны “Хийморь” шүтээн Монгол түмний оюун санааны “Хийморь” шүтээн

Монгол түмний оюун санааны “Хийморь” шүтээн

Брэнд: Италийн Linea argenti-beleg брэнд.
Барааны код: 506-815 / KH30VOROL
Товч мэдээлэл:

24 каратын шар алтан бүрмэл

Монгол хүний үйлс бүтээл, хүсэл мөрөөдөл, аз жаргал, баян эрхэм амьдрал, заяаны учрал,сайн хань ижил,үр хүүхэд,буяны барилдлагыг цаг хугацаа товчлон хурааж, дөтлөн авчрах нууцын ном шившлэг увдис шингэсэн тарнийг хураангуйлсан сахиус шүтээнийг “Хийморь” хэмээдэг.
Таван мах бодийн нэг Хий хэмээх нь орчлон ертөнцийн тогтоц сав шим, агаар салхи болоод мөлхдөг амьд амьтан бүгдийн оршихуйн үндэс, хүний ухаан бодол, хөдөлгөөн , идэж уух, боловсруулах, ялгаж гаргах бүгд нь хийн судалтай холбоотой.
Хүмүүний үйлс бүтээл, хишиг, буян, урт нас, эрүүл мэнд, сүр жавхланг дээд тэнгэртэй холбож ивээх хүчийг хийморийн дүрслэл, үсэг бичлэгийн нууцлалд бүрнээ хураангуйлан шингээжээ.
Оюун ухаан, үйлс бүтээл, амьдрал, үр удам, гал голомт, аз жаргал бүгдийг дэвжээн тэтгэх сахиусан шид хийморийн дүрс, ном үсэгт нь багтсан байдаг.
Санаа дагаж, сэтгэлд төрж юу санасан үйлст нь ямар ч хаалт саадгүй бүтэх, бүтээх шид хийморьт буй.
Хийморь нь хүмүүний үйлсийг санах дурдахын төдийд урьдаас бүтээж, зөнгөөрөө бүтэхийн зам мөрийг засаж, итгэл найдвар төгс учралыг авчирна.
Хажуу дэргэдийн хүн амьтан болоод дээд тэнгэр, газрын аюул бүгдийг зайлуулж элдэв өвчин тахал, ил далд хар ад тэргүүтнийг арилган дарж чадах увдистай.
Тиймээс Монголчууд хүлэг морио хийн гүйдэлтэй холбож амьдралын сайхан, аз жаргал, ажил үйлсээ хийморь шүтээндээ шингээж тахиж шүтэж ирсэн билээ.
Хийморийн дүрслэлд мориноос гадна эмээл дээрээ эрдэнэтэй өлзий, гал, үсэг зэргийг оруулна.
Ажил үйлс нь сайн яваа, амны хишигтэй цог жавхаатай хүнийг хийморьтой, салхин хүлэгтэй, морьтой явна гэдэг.

Хийморийн шүтээнийг гэрийн хоймортоо шүтээн дээрээ тавьж үргэлж харагдаж байхаар дээдлэн залбал түүний өнгө гэрлийн ойлт тухайн орон гэрт эрүүл саруул, уур амьсгал, сайн энергийг түгээнэ.
Шүтээндээ залбирч, заяа сүлдээ даатгаж явбал насан турш босоо хийморьтой, сүр жавхаа нь үргэлж бадарч эрч хүчтэй, хийморь сүлд нь өөдлөн дээшилж байдаг учиртай.

Их дэлгүүр, бэлэг дурсгалын танхим