Монголчуудын шүтээн Салхин хүлэг “Хийморийн морь”

Монголчуудын шүтээн Салхин хүлэг “Хийморийн морь”

Брэнд: Италийн Linea argenti-beleg брэнд.
Барааны код: 506-865 / KH31RS
Товч мэдээлэл: 925 сорьцтой мөнгөн бүрмэл

Монголчууд эрт үеэс хүлэг морийг хүмүүний нөхөр, үйлс бүтээгч, цог золбоо, хийморь сүлдийг бадраагч, хишиг буяныг арвижуулагч салхин хүлэг морин эрдэнэ хэмээн бэлгэшээн дээдэлж ирсэн буюу.
Үйлс бүтээл, хүсэл мөрөөдөл, аз жаргал, ерөөл буяны үрийг дэлгэрүүлэх, сайны ерөөл, заяа тавилангийн барилдлагыг цаг хугацааг товчлон ойртуулах нууцын шившлэгт увдис шингээсэн шүтээнийг “Хийморийн морь” хэмээдэг.
Хийморийн морины хүслийг хангагч чандмань эрдэнэ, энх амгалангийн цагаан шүхэр, үйл бүтээх алтан хүрд, намжвандан буян хишиг дэлгэрэх өлзий, үл чадагдахуйн хас, очир, нацагдорж, үндэсний бэлгэдэл соёмбо, ариун тунгалгийн охь бадамлянхуа зэрэг увдист бэлгэдэл бүхий дүрсүүд нь оюун ухаан,хийморь дэлгэрүүлэх, хүмүүний үйлсийг санах дурдахын төдийд бүтээж, зам мөрийг тэгшитгэх, хажуу дэргэд болоод дээд тэнгэр газрын аюул бүгдийг зайлуулж,элдэв өвчин тахал, хар ад тэргүүтнийг арилган дарах,мууг үл оруулах увдисттай. Хийморийн морь нь монгол хүний дээлийн энгэр өвөр руу орж буй мэт баруун гараас зүүн гар тийш чиглэсэн байна. Энэ нь олз, буян хишгийг нэгэн дор өөртөө хураан арвижуулах увдис шидтэй.
Хийморийг модон дээр сийлж, даавуу хадаг цаасан дээр барлаж гэрийн гадаа, уулын овоон дээр хийсгэдэг байв. Мөн сүм хийд, айл гэрийн шүтээнд модоор сийлж, металиар цутгаж тахиж шүтэж байв.
Хийморийн сийлбэр, цутгуурын дотор сахиус тарни, шүншиг хийдэг байв.

Их дэлгүүр, бэлэг дурсгалын танхим