Монгол түмний аз жаргалын бэлгэдэл “Жаргалын найман              морь”шүтээн

Монгол түмний аз жаргалын бэлгэдэл “Жаргалын найман морь”шүтээн

Брэнд: Италийн Linea argenti-beleg брэнд.
Барааны код: 506-796 / KH80
Товч мэдээлэл: 925 сорьцтой мөнгөн бүрмэл

XIII зуунаас Монголчууд жаргалын найман морийг уран зураг, баримал, сийлбэр, шаазангаар дүрсэлж бүтээн дээдэлж өнөөг хүрч ирсэн билээ.
Жаргалын найман морь нь Монгол ардын билиг зүй, утга дурсгалд жаргал цэнгэл, тэгш дүүрэн амьдрал, нарт ертөнцийн зургаан зүг, арван хоёр зовхис, хүний жаргал юутай гэрэл гэгээг авч ирдгийг дүрслэн харуулдаг.
Жаргалын найман мориор хүмүүний Тэгш дүүрэн жаргал буюу элбэг дэлбэг, урт удаан нас, үүрд мөнхийн бэлгэдлийг, Шаргал өнгөөр нь оюун ухаан үржин дэлгэрэх, өсөн бойжих, баян чинээлэг, хайр энхрийллийн бэлгэдлийг, Наймын тоогоор нь ертөнцийн орон зайн төсөөлөл буюу дөрвөн зүг, найман зовхисыг илэрхийлэн, эрх тааваараа, үүрд мөнхийн бэлгэдлийг төлөөлүүлэн Монгол хүмүүний хийморь золбоо, элбэг дүүрэн, элгээрээ элэг бүтэн эрүүл энхийн жаргал, гэрэл гэгээ, эрх чөлөөг Жаргалтай найман мориор цогцлоон бэлгэддэг.
Хүмүүний жаргалыг хүлэг морины эрх тааваараа жаргалаар төлөөлүүлэн дүрслэхдээ:
Алсыг ширтэж буй мориор хүсэн мөрөөдөхийн жаргал
Ээнэгшиж буй хоёр мориор ижилдэн ханьсахын жаргал
Давхиж довтолж буй мориор цогт хүчний жаргал, хийморь
Ус ууж буй мориор амталж ундаасах цангаа тайлахын жаргал
Хэвтэж буй мориор буян заяаны жаргал
Хөрвөөж буй мориор хүртэхүйн жаргал
Янцгааж буй мориор баясан цэнгэхийн жаргалыг тус тус илэрхийлсэн байна.
Жаргалын найман морь таны гэр бүлд ямагт аз жаргалын хишгийг хайрлах болно.