Goldline компани нь Италийн Адриатик эргийн ойролцоох Анкона мужийн Кастелфидардо хотоос гаралтай бөгөөд цэвэр мөнгөнөөр хийсэн морь, бүргэд, арслан, заан, шилүүс зэрэг бэлэг дурсгал, гар урлалын зүйлсээрээ олонд танигдсан билээ.

Тус компанийн бүтээгдэхүүнүүдийн бусдаас ялгарах өвөрмөц чанар нь цэвэр мөнгийг 24 каратын алтаар бүрж бүтээдэгт оршдог юм. Сийлбэр, мөнгөн эдлэлээс гадна зургийн жааз, шилэн эдлэл, үнэт эдлэлийн тансаг хайрцагуудыг ч мөн үйлдвэрлэн худалдаалдаг.

Түүнчлэн бүхий л бүтээгдэхүүнүүд нь зөвхөн гараар хийгддэг ба энэ нь тэдний урчуудын уран сэтгэмж, ур дүйг батлан харуулдаг. Тэдний гар урчууд бүтээгдэхүүнүүд уран нарийн гар хийцээр хийхийн зэрэгцээ технологийн шинэ дэвшлийг нэвтрүүлж, бүтээгдэхүүний чанар, үзэмжийг сайжруулан хэрэглэгч нартаа хүргэхийн төлөө ажилладаг.

[Дэлгэрэнгүй]