VIP/GOLD, PLATINUM

 VIP/GOLD, PLATINUM КАРТ

VIP Card нь мөнгө урьдчилан байршуулж хөнгөлөлт эдлэх карт юм. VIP Card -нд мөнгө байршуулснаар дараах хөнгөлөлтийг эдэлнэ.

- 5 сая түүнээс дээш төгрөг байршуулж Gold Card эзэмшин 15%, Хямдралын үед 10%

- 10 сая түүнээс дээш төгрөг байршуулж Platinum Card эзэмшин 25%, Хямдралын үед 15%

Картын нөхцөл

   Энэхүү картын хөнгөлөлт нь манай дансанд байршуулсан мөнгө тань дуусах хүртэл хүчинтэй бөгөөд дансаа шинээр цэнэглэж үргэлжлүүлэн ашиглана.

   Таны худалдан авч байгаа барааны үнэ картын үлдэгдлийн үнийн дүнгийн 80%-д хүрэхгүй бол зөвхөн гишүүнчлэлийнкартын хөнгөлөлт эдэлнэ.

   Gold Card-нд мөнгө байршуулснаас хойш ажлын арав хоногийн дараа, Platinum Card-нд мөнгө байршуулснаас хойш ажлын тав хоногийн дараа хөнгөлөлт хийгдэнэ.

   VIP Card-нд мөнгө байршуулснаас хойш нэг сарын дотор бол картандбайршуулсан мөнгөн дүнгийн 30%-аас илүүгүй хэмжээнд худалдан авалт хийнэ.

Бусад картын хөнгөлөлт давхар эдлэхгүй.

   VIP Card-нд байршуулах мөнгөө барааны их дэлгүүрийн кассандбэлнээр тушаах буюу ХХБ-ны 805-р салбар, Ханбүргэдэй 405003274 тоот дансанд шилжүүлнэ.

 

ГИШҮҮНЧЛЭЛИЙН КАРТ

 

 ГИШҮҮНЧЛЭЛИЙН КАРТ

Гишүүнчлэлийн карт нь байнгын үйлчлүүлэгчдэд зориулсан хөнгөлөлтийн карт юм. Гишүүнчлэлийн картаар Ханбүргэдэй их дэлгүүр болон салбаруудад /Централ тауэр салбар, Сөүл бизнес төвсалбарБага тойруу салбар, Супермаркет, Ресторан, Түргэн хоол/ хөнгөлөлт эдэлнэ.

- Их дэлгүүр, Рояал дэлгүүр, Аутлет дэлгүүрт 3%-10%. Үүнд:

Сүүлийн 5 жилд худалдан авсан барааны үнийн дүн

1.5 сая төгрөг хүрсэн бол        3% 
1.5-3 сая төгрөг хүрсэн бол     5% 
3-5 сая төгрөг хүрсэн бол        8% 
5 саяаас дээш төгрөг бол       10%

Супермаркет   3%

Түргэн хоол    3%

Ресторан         5%

Картын нөхцөл:

Та худалдан авсан барааныхаа талоныг цуглуулан үнийн дүн 100000 төгрөг болсоноор энэхүү картын эзэмшигч болно

Карт үнэ 5000 төг

Таны мөнгөн дүнд хамтран эзэмшигчийн худалдан авсан барааны мөнгөн дүн нэмэгдэн орно. Карт эзэмшигчээс бусад хүн ашиглах боломжгүй

Карттай үед л хөнгөлөлт эдэлнэ.

Таны мөнгөн дүнд хамтран эзэмшигчийн худалдан авсан барааны мөнгөн дүн нэмэгдэн орно. Карт эзэмшигчээс бусад хүн ашиглах боломжгүй

Карттай үед л хөнгөлөлт эдэлнэ.

Захиалсан картыг 5 минутанд багтаан олгоно.

 

БЭЛГИЙН ВАУЧЕР

voucher

БЭЛГИЙН ВАУЧЕР

Gift Voucher нь бэлгийн сонгодог хувилбар бөгөөд бараа худалдан авах эрхийн бичиг юм.

Та өөрийн хүссэн үнийн дүнтэй бэлгийн ваучерыг захиалан авах боломжтой.

Энэхүү ваучер нь хүн бүрт хүссэн бэлгээ сонгох боломжийг олгодгоороо онцлог бөгөөд төрсөн өдөр, шинэ жил, цагаан сар, тэмдэглэлт ойн баяруудад эрхэм дотны хүндээ барих хамгийн нандин бэлэг байх болно.

Бэлгийн картаар бусад картын хөнгөлөлт эдлэхгүй.