Кофе шоп

Ханбүргэдэй их дэлгүүрийн 2-р давхарт үйлчлүүлэгчдийнхээ алжаалыг тайлах, цангааг гаргах, кофе, цай, жүүсний цэвэр амтыг мэдрүүлэхээр тав тухтай орчинг бүрдүүлсэн кофе шоп танд үйлчилгээ үзүүлдэг. Манай шоп үйлчлүүлэгчдэд төрөл бүрийн халуун хүйтэн ундаа, чихэр, шоколад, печень, кексээр үйлчилнэ. Халуун сүү, халуун шоколадаас гадна Итали улсын цэвэр кофены амт болон Англи улсын цейлон цайны амтыг та эндээс л мэдрэх болно.

Кофе шоп нь Итали улсын цэвэр кофег тусгай зориулалтын кофе нунтаглагч машинаар нунтаглан, кофе чанагч машинд чанаж таны хүссэн хар болон сүүтэй, анхилуун сайхан үнэр, амттай кофе болгон үйлчлүүлэгч түмэндээ үйлчилдгээрээ онцлогтой. Мөн Англи улсын цэвэр цейлон цай танд эрч хүч бэлэглэж, таны алжаал ядаргааг тайлан сэргээх үйлчилгээтэй. Үүний зэрэгцээ 100%-ийн алим, жүржийн жүүсийг уух боломжтой.

Манай цай, кофег амтлах хүсэлтэй, алжаал, цангаагаа тайлах хэн бүхэнд манай кофе шопийн үүд хаалга нээлттэй байх болно.