• Нүүр хуудас
  • Группын тухай
  • Брэндүүд
  • Салбар дэлгүүрүүд
  • Онлайн дэлгүүр
  • Ресторан
  • Тавтай морил


    Манай ресторан нь Ханбүргэдэй их дэлгүүрийн 11 давхарт байрладаг бөгөөд нэг ээлжиндээ 150-250 хүн хүлээн авах хүчин чадалтай. Мэргэжлийн тогоочийн ураар бүтсэн Европ болон Монгол үндэстний дээд зэргийн зоог, зууш болон Ханбүргэдэй нэрийн хоолыг танд санал болгож байна. Нийслэл хотыг баруун жигүүрээс нь тольдон харах боломжтой, сонгодог хэв маягийн интерьер, шинэлэг дизайн бүхий тав тухтай тохилог сайхан орчин таныг угтах болно. Манай ресторан зориулалтын тайз, Р4.5 нягтрал бүхий лед дэлгэц, орчин үеийн мэргэжлийн Yamaha, Jbl брендийн хөгжим аппаратур, лазер болон лед диско гэрэлтүүлэг, Shure брендийн утастай болон утасгүй микрофон бүхий иж бүрэн техник хэрэгслээр бүрэн тоноглогдсон.

    Хүлээн авалт


    Та бүхний захиалгаар шинэ жил, хурим найр, ойн баяр, төрсөн өдөр, төгсөлтийн баяр, хүүхдийн сэвлэг үргээх ёслол зэрэг бүх төрлийн баяр ёслол, хүлээн авалтын арга хэмжээг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулна.

    Үйл ажиллагааны чиглэл


    VIP КАРАОКЕ


    Цэвэр дуугаралттай хөгжим, аппаратуртай таны ая тухыг дээд зэргээр хангах тохилог орчин бүхий 8-15 хүний 4 өрөөний сонголттой ВИП Караоке өрөөгөөр үйлчилж байна. Ханбүргэдэй рестораны мэргэжлийн тогоочийн сэтгэлийн ураар бүтсэн Европ болон Монгол үндэсний олон төрлийн зоог зууш болон Ханбүргэдэйн нэрийн хоолноос захиалах бүрэн боломжтой.

    ХУРЛЫН ТАНХИМ


    Манай хурлын танхим нь Ханбүргэдэй их дэлгүүрийн 10 давхарт байрладаг ба тав тухтай, тохилог 80-100 хүний суудалтай. Тус танхимд бүх төрлийн хурал, зөвлөгөөн, семинар, бизнес уулзалт, лекц, сургалт явуулах зориулалттай. Орчин үеийн тоног төхөөрөмжүүд болох проектор, дэлгэц , чанга яригч болон микрофон, өндөр хурдны Wi-Fi интернэт, индэр, хэвлэх болон хувилах төхөөрөмжөөр тоноглогдсон. Мөн завсарлагааны цагаар халуун кофе, цай ундаа, хөнгөн зууш, амттан, буфетээр үйлчлэх боломжтой.

    КОФЕ ШОП


    Манай кофе шоп нь Ханбүргэдэй их дэлгүүрээр 2 давхарт байрладаг бөгөөд хүмүүс шоппинг хийнгээ халуун кофе уух, амттан, дисертээр үйлчлүүлэх ая тухтай орчин бүрдүүлсэн.

    СНҮҮКЭР БИЛЛИАРД


    Ханбүргэдэй их дэлгүүрийн 12 давхарт байрладаг. Сонгодог хэв маягийн интерьер шийдэлтэй, дээд зэргийн, тав тухтай орчинг бүрдүүлсэн. Эрхэм та бар менюгээр үйлчлүүлэх, Ханбүргэдэй рестораны олон төрлийн зоог зуушийг захиалах боломжтой.

    Үйлчилгээний төрлүүд

    КАТЕРИНГ ҮЙЛЧИЛГЭЭ


    Манай рестораны хамт олон тэмдэглэлт баяр, хурал зөвлөгөөн, хурим найр, бизнес уулзалт, шоу арга хэмжээ, хүлээн авалтанд таны хүссэн газарт очин олон төрлийн амтат зоог, дээд зэргийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийж үйлчилнэ

    БУФФЕТ


    Манай ресторан олон төрлийн хоол зуушны сонголт, дээд зэрэглэлийн буффет үйлчилгээний хэрэгсэлтэйгээр хүлээн авалт, арга хэмжээнд үйлчилнэ.

    ХҮНДЭТГЭЛИЙН ЗООГ


    Амталж шарсан хонины гуя, хаа, гахайн тагалцгийг чанар, эрүүл ахуйн баталгаат орчинд бэлтгэн өгөх болно.

    КАФЕТЕРИА


    Манайх үйлчлүүлэгчдийнхээ цаг завыг хэмнэж, Ази, Европын 60 гаруй нэр төрлийн болон өөрийн нэрийн бүтээгдэхүүн бүхий эрүүл аюулгүй баталгаат эрүүл хоол, зууш, амттан, хачир, ундаагаар үйлчилдэг.

    Зургийн цомог


    Захиалга авах утас


    Захиалга авах утас:
    94905959